Тэнгэрийн Зам

Бидний зорилго

Бид мэргэжлийн уран бүтээлч “хүмүүс” бөгөөд бидний зорилго Монголын бөөгийн зан үйл, соёлыг урлаг талаас гадны болон дотоодын зочидод сурталчилан таниулахад чиглэж байна.

Бидний бэлдсэн бөөгийн жижиг отогт суух Улаач бөө мөргөл, гал, байгаль, дэлхийн үүсэл хөгжлийн тухай ярьж, бөөгийн хуяг дуулга өмсөн, хэнгэрэгээ дэлдэж, дун бүрээгээр бүрээхэд тал бүрээс лусын савдгууд ирж, хамтдаа галын тахилга үйлдэн, тойрон бүжиж, улаачийн биед онгодын сахиусыг оруулна.

Mongolian landscape
Shamanic drum and tools

Урлаг ба Мэдрэмж

Энэхүү үзүүлбэрийг үзэснээр Монголын бөө мөргөлийн өвөрмөц хэсгийг урлагаар мэдэрч, байгаль болон галын эрчмийг хуримтлуулан, сэтгэл санааны тайвшралыг олох болно.

Орчин үеийн ертөнцөд ч цуурайтсаар байгаа соёлын өв, сүнслэг холбооны хүчирхэг илэрхийлэл болох эдгээр ариун нандин үйлийг гэрчлэхийг та бүхнийг урьж байна.

Бидэнтэй Холбогдох
Тоглолт, хувийн уулзалт, соёлын сургалтын талаар лавлах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.